2011-05-20
Өөртөө итгэлтэй байж бусдыг байлдан дагуулах нь

Өөртөө итгэлтэй байж бусдыг дагуулах нь

Олны дунд орохоор өвдөг чинь чичрээд, гар чинь салгалаад үг хэл чинь ээдрээд байвал дараах хэдэн аргыг туршаад үзээрэй.

1. Дотроо 1-10 хүртэл удаанаар тоолоод амьсгаа ав. Дараа нь хамгийн захад байгаа хэн нэгэн дээр очоод яриа өдөх хэрэгтэй.

2.Олны анхаарлын төвд байхгүй хичээх хэрэгтэй ба эхлээд хэсэг бүлэг хүмүүстэй харилцахад аяндаа нүүр хагарах талтай.

3. Үдэшлэг цэнгээн, уулзалт хурал цуглаанд очихдоо урьдчилан бэлтгэл хий. Жишээ нь та шинэ номын нээлтэнд очих гэж байгаа бол ямар ном, юуны тухай бичигдсэн зэргийг мэдсэн байх хэрэгтэй. 10 жилийн найзуудын уулзалтанд бол өнгөрсөн түүхээ эргэн санахад гэмгүй болов уу?

4. Олон хүний анхаарлыг өөр дээрээ татчихсан, бүх хүн чамруу хараад байгаа бол аль болох хүмүүсийн нүдрүү биш духруу нь, толгой дээгүүр нь харах хэрэгтэй. Энэ нь таныг өөртөө итгэлтэй мэт харагдуулахаас гадна сандалыг дарахад тусална.

5. Хундагны үг хэлэх ээлж таарвал үгээ тод, товч хэлэхийг хичээ. Хундагны үг гэдэг бол хүрд эргүүлэх боломж биш. Та урт лекц унших ямарч шаардлаггүй. Үгээ хэлж дуусаад бүгдэд сайн сайхныг хүсэх хэрэгтэй.

6. Хаана ч очсон хувцаслалтандаа анхаарал хандуул. Салан палан хувцасласан хүн олны дунд анхаарал татахаас гадна тоглоом шоглоом наргианы гол баатар нь болдог. Эцэст нь та цор ганц хүн гэдгээ мэдэрчихвэл айж ичих, сандрах асуудал аяндаа ард үлдэх болно. Таньд амжилт хүсье


Бичсэн: azka | цаг: 10:55 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax